www.redger.org “Маргад-Эрдэнэ-Миний Эрдэнэ” аянд нэгдэж байна.


Монголын анхны  галерейнуудын нэг болох “Улаан гэр” галерей нь, гадаад дотоодын уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэнг олон нийтэд өргөнөөр толилуулж ирсэн бөгөөд www.redger.org онлайн худалдааны сайтыг нээн ажиллуулж байна.

МУЗ нь “Маргад-Эрдэнэ-Миний Эрдэнэ” аяныг дэмжин, тус аяны хүрээнд уран бүтээлчдээс хандивлагдсан бүтээлүүдийг www.redger.org сайтад онлайнаар худалдаална. Мэдрэлийн эсийн хавдар оноштой Маргад-Эрдэнэ хүүд зориулсан аянд нийт 120 гариу уран бүтээлчид уран бүтээлээ хандивласан бөгөөд  өнөөдрийн байдлаар нийт бүтээлийн 60% нь эзэнтэй болсон байна. “Маргад- Эрдэнэ-Миний Эрдэнэ” нэртэй энэхүү үзэсгэлэн нь хүүгийн төлөө хийж байгаа уран бүтээлчдийн сэтгэлийн бэлэг юм.

Та бүхэн www.redger.org онлайн худалдааны сайтын Дэлгүүр цэснээс уран бүтээл худалдан авч, хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөнө үү. Уран бүтээлийг онлайнаар худалдаалсан орлогыг Маргад Эрдэнэ хүүгийн эмчилгээнд 100% хандивлагдана.

Уран бүтээлчид манлайлан сайн сайханд уриалж байгаад МУЗ-ийн хамт олон талархаж байна. Таныг ч бас энэ аяны нэгээхэн хэсэг нь байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ.