No Wonder Films - Нөү Вондер Фильмс

Нөү Вондер Фильмс залуу киноны уран бүтээлчдийн нэгдэл нь шинэ, чанартай кино уран бүтээлүүд туурвих, Монголын кино урлагийн шинэ давлагааг түүчээлэх зорилгоор 2013 оноос эхлэн кино бүтээлүүд туурвиж эхэлсэн.

2018 онд залуу кино найруулагч Ш.Ихбаяр, Б.Дөлгөөн, П.Золжаргал нар тус нэгдлийг Нөү Вондер Фильмс продакшн болгон өргөжүүлж, богино болон бүрэн хэмжээний кино бүтээл туурвиж байна. Тус продакшны хамгийн эхний том хэмжээний бүтээл нь П.Золжаргалын “Баавгай болохсон” бүтээл юм.

Продакшны урын сан:

Бүрэн хэмжээний кинонууд

  • “Баавгай болохсон” бүрэн хэмжээний уран сайхны кино, Найруулагч П.Золжаргал, одоогоор хийгдэж байгаа төсөл.

Шагнал:

  • Ø Талент Токио 2017, Талент Токио шагнал
  • Ø Нэкст Мастерс Супорт хөтөлбөр 2018, Кино зохиол хөгжүүлэх тэтгэлэг
  • Ø Торино Филм Лаб 2018, Кино зохиол хөгжүүлэх сургалт
  • Ø Азийн Кино Академи + Мошн Пикчерс Ассоциаци питчинг уралдаан 2018, Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагнал
  • Ø ХонгКонг Азийн кино хөрөнгө оруулагчдийн форум 2019

“Баавгай Болохсон” уран сайхны киноны тойм:

Бат (15 настай) хотын захын гэр хороололд ээж, дөрвөн дүүгийн хамт амьдардаг. Тэрээр хувийн сургуульд үнэгүй суралцах тэтгэлэг хүртэхийн тулд улсын физикийн олимпиадад бэлдэж эхэлнэ. Гэвч архинд донтсон ээж нь ид өвлийн хүйтнээр ажлаасаа халагдан, түүнийг хоёр дүүтэй нь орхин хөдөө яваад ор сураггүй алга болно. Бат бусдад муугаа үзүүлэх дургүй бардам зандаа баригдан хэнээс ч тусламж гуйхгүй бөгөөд олимпиадын алтан медаль мөрөөдөнгөө шөнө болгон зуухандаа түлэх зүйл хайн гэр хорооллоор хэсүүчлэнэ.

  • “Зүс Бороо” бүрэн хэмжээний уран сайхны кино, Найруулагч Урчууд Ш.Ихбаяр, одоогоор хийгдэж байгаа төсөл.

“Зүс Бороо” уран сайхны киноны тойм:

Намжил Тором нэрт нууцлаг охинтой танилцсанаар тэр хоёрын дунд ер бусын холбоо үүснэ. Тэдний харилцаа гүнзгийрэх тусам Намжилын дотор гүн булагдсан байсан сэтгэл сэвтүүлсэн дурсамж сэргэх бөгөөд охин түүнд яагаад тийм их танил санагдсан учрыг ойлгож эхэлнэ.

  • “Уран Хас” бүрэн хэмжээний баримтат кино, Найруулагч Урчууд Ш.Ихбаяр, 2014 он

Энэ кино нь 2015 онд Марселийн баримтат киноны олон улсын наадам, Сингапурын олон улсын кино наадам, Унгарын Mediawave олон улсын кино наадамд албан ёсоор шалгаран оролцож байв.

“Уран Хас” уран сайхны киноны тойм:

Тус кинонд гурван зураач гэр бүлийн тухай өгүүлнэ. Гурван гэр бүл тус бүр нуган үрийн зулай үнэрлээд удаагүй байх үед буюу 2013 онд уг киноны зураг авалт явагдсан болно. Балар эрт цагт бөө мөргөлийн зан үйлээс үүссэн урлаг хэмээх гоц үзэгдэлд Делюз, Гваттари нарын улам боловсронгуй хөгжүүлсэн Урлагт тэмүүлэх зөн хэмээх ойлголт чухал байр суурийг эзэлж буйг энэхүү уран бүтээлчдийн амьдрал тод харуулах биз ээ.