Inspire үзэсгэлэн


Цас Цагаанаа хэмээх уран бүтээлчийн нэрээрээ сошиал орчинд танигдсан Эрдэнэчимэг овогтой Цагаанцоож нь орчин үеийн хэв маягтай мөнгөн гоёл чимэглэл, зураасан зураг, керамикаар бүтээл туурвидаг авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр 2016 онд СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургуулийг төгссөн бөгөөд одоогоор өөрийн “Art Jewellery by Tsagaanaa” мөнгөн гоёл чимэглэлийн цуврал бүтээлээ хийж байна.

Цагаанцоож зураасан зургаас сурсан зохиомж, нарийн ажиллагааг керамик урлалаас сурсан хөдөлгөөн, загвар бүтэцтэй нэгтгэн, метал дээр өөрийн мэдрэмжийг зохиомжлон бүтээлээ урладаг. Түүний бүтээл үндэсний болон орчин үеийн хэв маягийг нэгэн зэрэг илэрхийлдэгээрээ онцлог юм. Гоёл чимэглэл нь хэрэглээний хэв шинжтэй боловч уран бүтээлчийн зүгээс түүнийг урлаг болгон хөгжүүлж, улмаар орчин үеийн хэв маягтай “contemporary jewellery” төрлийг бүтээхийг зорьдог. Тухайн агшин бүрт уран бүтээлч хүн байгалиас өөр өөр мэдрэмжийг авдаг тул ХҮН ба БАЙГАЛЬ-ийн салшгүй холбоо, харилцан шүтэлцээг түүний бүтээлээс харах боломжтой.

Түүний бие анхны даасан уран бүтээлийн үзэсгэлэнг 2019 оны 03 сарын 12-с 4 сарын 02-ны хооронд “Улаан гэр” бүтээлч орон зайд гарч байна.