Түүхэн товчоо


“Ариун булаг” тайлбарт үзэсгэлэн

“Ариун булаг” тайлбарт үзэсгэлэн

2018/12/10


МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зай нь гадаад дотоодын уран бүтээлчдийг дэмжин, уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэдэг бөгөөд 2018 оны сүүлийн үзэсгэлэнгээр гэрэл зурагчин, биохимийн инженер Антонио Кристернагийн “Ариун булаг” үзэсгэлэнг 2018 оны 12 сарын 10-аас 2019 оны 1 сарын 7-ны хооронд зохион байгуулсан болно.

Үзэсгэлэнд Мексикийн Юкатан нутаг дэвсгэрт байрладаг байгалийн үзэсгэлэнт тогтоцыг харуулсан 15 гэрэл зураг, Мексикийн уугуул ... Read more

Туда Сюда бүжгийн тоглолт

Туда Сюда бүжгийн тоглолт

2018/05/11

Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрөл зүйлийг хөгжүүлэх, дэлхийн шилдэг орчин үеийн бүжгийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, бүжгийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Моушин Монголиа”  олон улсын орчин үеийн бүжгийн наадмыг 2018 оны 5 дугаар сарын 07-14-ны хооронд анх удаа зохион байгуулсан билээ. Тус наадмын хүрээнд 5 сарын 11 өдөр Оросын холбооны улсын үеийн бүжгийн хос “Туда Сюда” өөрсдийн үзүүлбэрээ “Улаан гэр” галерейд ... Read more

МОНГОЛ +-40°C ҮЗЭСГЭЛЭН

МОНГОЛ +-40°C ҮЗЭСГЭЛЭН

2018/04/06

Монгол нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Зундаа +40 хүртэл хэт халдаг бол өвөлдөө -40 хүрч, эрс хүйтрэн тэвчээр шалгах нь ердийн үзэгдэл. Байгал цаг уурын ийм эрс тэс янз байдлаа дуурайх мэт Монголын улс төр эдийн засгийн амьдрал ч сүүлийн 10 жилд өгсөж уруудан хэлбэлзэж, ард иргэдийнхээ тэсвэр хатуужлыг сорьсоор иржээ.

Баримтат гэрэл зурагчин Базарсүхийн Рэнцэндорж нь арав гаруй жилийн турш Монголын нийгмийн олон ... Read more