“1x2 REPETITION 2x1” үзэсгэлэн


Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах, хурал, уулзалт, сургалт, хүлээн авалт зохион байгуулах зэрэг бүтээлч үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдан МУЗ-ийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ удаад Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, зураач МУСТА Д.Батзоригийн 6 дахь бие даасан үзэсгэлэн болох 1x2 REPETITION 2x1” үзэсгэлэнг 2019 оны 4 сарын 04-өөс 4 сарын 18-ны хооронд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд уран бүтээлчийн 2014 оноос хойш нийтэд дэлгэгдээгүй холимог техник, буюу галын тортог ашиглан бүтээсэн 1 инстоляци, 17 уран зураг дэглэгдэхээрээ онцлог. Мөн эдгээр уран бүтээл нь 2017 онд Шанхай хотын Урлагийн Музейд зохион байгуулагдсан олон улсын хамтарсан үзэсгэлэнд оролцсон болно.  

Та бүхнийг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайгаар зочлон, уран бүтээлч Д.Батзоригийн 1x2 REPETITION 2x1” үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн www.redger.org цахим хуудас болон https://www.facebook.com/RedGerArtGallery/ хаягаар зочлон авах, redger@artscouncil.mn, 319015, 89070887 утсаар холбогдон авна уу,

    Уран бүтээлч :          Э.майл:  bazoartist@gmail.com

                                                          Утас: +(976) 88849449

                                                          FB:   bazo bazo



https://www.facebook.com/events/319194198759692/