Ятга хөгжимчин Ө.Ариунхишиг

Ятга хөгжимчин Өлзийсайхан овогтой Ариунхишиг нь Монгол улсын консерваторийг ятга хөгжимчин мэргэжлээр 2014 онд, Монгол улсын Соёл Урлагийн Их сургуулийг гоцлол хөгжимчин, хөгжимдөх урлаг мэргэжлээр 2016 онд төгссөн. 2016-2020 онд Үндэсний Урлагийн Их Театрын үндэсний хөгжмийн их найрал хөгжим ангид гоцлол хөгжимчинөөр ажиллаж байсан. 2018 онд урлагийн ухааны магистр зэрэг хүртсэн бөгөөд тус ондоо “Jeonju International Sori” наадамд амжилттай оролцоод ирсэн. Ө.Ариунхишиг нь ятга хөгжмийг олон нийтэд таниулах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа чөлөөт уран бүтээлч юм.

Боловсрол
2007-2014 “Ятга хөгжимчин”, Хөгжим Бүжгийн Коллеж, Улаанбаатар хот, Монгол улс
2014-2016 “Гоцлол хөгжимчин, Хөгжимдөх Урлаг”, МУ-ын Соёл Урлагийн Их
Сургууль, Улаанбаатар хот, Монгол улс
2016-2018 “Урлагийн Ухааны Магистр”, Соёл Урлагийн Их Сургууль, Улаанбаатар хот,
Монгол улс
2018 “Солонгос хэлний бэлтгэл”, Чонбук Үндэсний Их Сургууль, Жеонжу хот, Солонгос
улс
2019-2020 Соёл Урлагийн Залуу Манлайлагч Хөтөлбөрт хамрагдаж байгаа, Монголын
Урлагийн Зөвлөл
2020 “Академик Англи хэл”, IELTS Institute, Улаанбаатар хот, Монгол улс
Ажлын туршлага
2016-2020 Гоцлол хөгжимчин, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр
Шагнал:
2011 он “Мэргэжлийн Ятгачдын анхдугаар уралдаан” дунд ангилал 3-р байр
2013 он БСШУЯ-ын сайдын “Талархал” бичиг
2014 он Красноярск хотод зохион байгуулагдсан “Надежда 2014” мэргэжлийн
хөгжимчдийн уралдаанд Том ангилал “III байр” эзэлж цом, диплом
2016 он “Шаравын нэрэмжит олон улсын II уралдаан” амжилттай оролцсон.
/Сертификат/
2019 он “Asia Folk 2019” наадамд хамтлагаар I байр
Сайн дурын ажил, арга хэмжээ
2009 он Ятга ангийн сурагчдын “Багшийн Ач” тайлан тоглолт, ХБК
2010 он “Эхлэхүйн Дуун” тайлан тоглолт, ХБК
2011 он “Ятгын гоцлол”, сургуулийн тайлан тоглолт, МУ-ын Филармони
2011 он “Японы элчин сайдын урилгаар тоглолт” Япон элчин
2011 он “Тэргүүн хатагтайн урилгаар тоглолт”, Их Тэнгэрийн Ам
2012 он “Kizuna Project” фестивалд Япон улсруу ХБК, Монгол улсаа төлөөлөн
хамтлагаар оролцсон
2013 он “Мөнгөн хараацай” оны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаанд хамтлагаар
Гран-При, Цом, Өргөмжлөл, Мөнгөн шагнал
2013 он “Монголын шилдэг 1000 сурагч” номд ХБК-с төлөөлж орсон
2013 он “С.Гончигсумлаагийн тэтгэлэг”
2013он “Nangye Gukak хөгжмийн үйлдвэр” Солонгос улсруу сургуулиа төлөөлөн тоглолт,
судалгаа
2014 он “Тэмүүлэл” бие даасан тайлан тоглолт, ХБК
2014 он “Донж” тайлан тоглолт, ХБК
2014 он “Хамгийн онц сурлагатан” Өргөмжлөл” ХБК
2014 он “Үндэсний Урлаг” сургуулийн тайлан тоглолт, гоцлол, хамтлаг, төрөлжсөн
чуулга, ДБЭТеатр
2014 он “Тэмүүлэл 5” тайлан тоглолт Ятгын дөрвөл, СУИС
2015 он “Ятга, Ёочин ангийн төрөлжсөн чуулга” Ятгын дөрвөл, гурвал, хамтлаг, СУИС
2015 он “Хүй 7 худаг” наадмын тоглолт, СУИС
2015 он “Тэмүүлэл 7” тайлан тоглолт гоцлол, СУИС
2016 он “ Meditation of Yatga” бие даасан тайлан тоглолтоо хийсэн.
2017 он 6 сарын 10: МУҮУИТеатрын Гоцлол хөгжимчдийн тоглолтонд Ц.Эрдэнэбат
“Торгоны Замаар” бүтээлийг ордны ятга хөгжмөөр анхлан хөгжимдсөн.
2017-10 сар БНХАУ-ын Хөх хот “Улаан театр” тоглолт
2017-11 сар БНСУ-ын “Чүнчонь аймгийн Сочонь хот тоглолт
2017-12 сар Орчин цагийн ҮХИНайрал үүсгэн байгуулагдсаны 55 жилийн ойн тоглолт
СТӨ-нд
2018 он 01 сарын 22: Магистрын уран бүтээлийн хамгаалалтанд Ц.Эрдэнэбат “Ятгын
концерт №2”, Н.Жанцанноров “Сэтгэлийн урсгал” бүтээлүүдийг анхлан хөгжимдсөн.
2018-02 “Наран мандах талын монгол” шинэ уран бүтээл хамтлагаар шинэ бүтээл.
2018-3 “Нарны домог 30 жил”, 2018-05 “Үлэмжийн чанар 10 жил” ойн тоглолтууд соло
парт хөгжимдсөн.
2018-6 ҮУИТеатр БНХАУ Jining хот хамтлагаар очиж Орос-Монгол-Хятад 3 орны
экспо-д очиж тоглов.
2018-07-13 БНСУ Жеонжу хот “Asia Sori Project 2018” хөтөлбөрөөр Монгол улсаас
хөгжимчнөөр ирэв.
2018-07-25 БНСУ-ын Телевиз-д богино ярилцлага өгсөн бөгөөд төслийн хэвлэлийн бага
хурал болсон.
2018-11-01 Солонгосын үндэсний радио Gukak FM (ятгын гоцлол: 4настай халиун,
судгийн ногоо) бичлэгэнд оров.
2018-11-22 Бусан хотод Солонгосын үндэсний найрал хөгжимтэй хамтарсан тоглолт
2019 “Хулсан Чимээ” хамтлагаараа БНХАУ-д олон улсын фестивалд оролцсон.
2019 он Австрали улсын нийслэл Канберра хот, Австралийн Үндэсний Их Сургууль,
“Mongolian Update” хуралд гоцлол хөгжимчин
2020 он “Хулсан Чимээ” хамтлагийн анхны уран бүтээлийн дуу бичлэгэнд оров, Mongol
Music Production