Яруу найрагч Д.Гансаруул

Яруу найрагч Д.Гансаруул Давхардаваагийн Гансаруул нь Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийг төгсөж, МУБИС-ийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр 2008 онд дүүргэсэн. Их сургуулиа төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл өдөр тутмын сонин “Өдрийн сонин”-д мэргэжлээрээ ажиллаж байна. “Өдрийн сонин”-ы тусгай бичлэгийн шагнал, Шилдэг бичлэгийн шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” зэрэг цол, шагналаар шагнагдсан. Мөн Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. Тэрээр өнгөрсөн хугацаанд өөрийн https://www.facebook.com/thril... хаягаар дамжуулан богино өгүүлэг, тууж, триллер шүлгүүдээ олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд “Жавзандамба хутагт төв”-д Буддын шашин судлал, Төвөд хэлний орчуулагчаар суралцаж байна.