Э.Сувдмаа Update үзэсгэлэн


Arts Council of Mongolia Монголын урлагийн зөвлөлийн Залуу манлайлагч хөтөлбөрийн 10 дахь удаагийн төгсөгч залуу уран бүтээлч Сувдмаагийн #UPDATE нэрт үзэсгэлэн 2019 оны 5 сарын 24-с 5 сарын 29-ны хооронд 6 өдөр зохион байгуулагдана.

Та бүхнийг "Улаан гэр" бүтээлч орон зайгаар зочлон түүний уран бүтээлээс хэзээ ч уудалж дуусашгүй мөнхийн сэдэв болох #Эмэгтэй_хүн тэр дундаа #хайр#хүсэл_мөрөөдлийг үзэж сонирхоно уу хэмээн урьж байна.

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр байгаль дэлхий, техник технологи хурдацтай өөрчлөгддөг. Түүний нэгэн адил Хувь хүний хөгжил, сэтгэлгээ, мөн чанар хийгээд чадвар, арга барилд ч бас өөрчлөлт, шинэчлэлт гардаг билээ.


Аливаа зүйлд суралцаж буй тохиолдолд байнгын эрэл хайгуул, туршилт хийж, дахин шинэ түвшинд хүрдэг билээ. Энэ нь нэг талаараа зөв эсвэл бүүр төөрөх ч тохиолдол байдаг.

Гэвч ямарч зүйлд туйлын үнэн хийгээд худал үгүй...

Залуу уран бүтээлч Э.Сувдмаагийн энэ удаагийн UPDATE нэрт үзэсгэлэн нь үүний нэгэн адил өөрөө өөрийгөө эрж хайж, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэн зорьж буй нэг хэлбэр байх..

Уран бүтээлчийн голчлон барьж авдаг Хэзээ ч уудалж дуусашгүй мөнхийн сэдэв болох "Эмэгтэй хүний ертөнц" тэр дундаа хайр, хүсэл мөрөөдлийн сэдвийг мөн энэ үзэсгэлэндээ тусгажээ.