Эмпат хүүхдүүд үзэсгэлэн


Эйнштэн нэгэн цагт “Уран сэтгэмж бол мэдлэгээс илүү чухал юм” хэмээн хэлсэн байдаг. Уран сэтгэмж бол боломжийг бүтээх арга зам юм. Уран сэтгэмжийг хүүхэд насанд хөгжүүлсэнээр бүтээлч сэтгэлгээтэй, мэргэн ухаантэй, хайрцагнаас гадуур сэтгэгч болон төлөвшихөд тусалдаг. Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь уран бүтээлч Жаргалсайханы Болортүвшинтэй хамтран уран сэтгэмжийн ертөнцийг бий болгосон орчин үеийн медиа үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Уран бүтээлчийн 2018-с 2019 оны уран бүтээлүүд болох үлгэрийн баатруудын дүрслэл бүхий 3 том 5 жижиг уран бүтээлүүдийг видео инсталляц хэлбэрээр дэглэн танилцуулна. Залуу уран бүтээлч  Ж.Болортүвшин нь хүүхдийн гэнэн цагаан дүрслэлийг илэрхийлсэн өхөөрдөм зурагнуудаараа ялгардаг. Энэ удаа уран бүтээлч маань орчин үеийн үзэгчидэд зориулан, тэдний гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх шинэ техник технологийн дэвшлийг үзэсгэлэндээ ашиглаж байна.