Хамтран ажиллах санал


Уран бүтээлчид Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна!

МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай нь www.redger.org цахим сайтаараа дамжуулан уран бүтээлчдийн бүтээлийг худалдаалах, дэмжих зорилготой "Урлагийн бүтээлийг таны гэрт" төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна. 

МУЗ нь уран бүтээлч Та бүхний бүтээлийг www.ardshop.mn -той хамтран Монгол шуудангаар дамжуулан Хэрэглэгчийн Гарт, Гэрт хүргэх хүргэж, Таны бүтээлийг сурталчилан, олон нийтэд таниулах болно.  

Уран бүтээлчид та бүхэнд бидэнтэй хамтран ажиллах саналыг дэвшүүлж байна. 

Та бүхэн өөрийн товч танилцуулгыг худалдан борлуулах уран бүтээлийн танилцуулгын хамт дараах асуулгын дагуу бэлтгэж, "Улаан гэр" бүтээлч орон зайн redger@artscouncil.mn хаягаар 2021 оны 2 сарын 10-ны дотор илгээнэ үү. 

Уран бүтээлчийн нэр:

Товч танилцуулга:

Холбоо барих утас, имэйл, facebook хаяг

Бүтээлийн нэр:

Бутээлийн төрөл: 

Бүтээлийн зураг: чанартай, олон талт өнцгөөс авсан байх

Бүтээлийн хэмжээ: 

Бүтээлийн үнэ: