Урлаг судлаач Ц.Батсайхан

Цэен-Ойдов овогтой Батсайхан нь 1997 онд ОХУ-ын Иваново хотын Нэхмэлийн Улсын Академийг “Нэхмэлийн дизайнер” мэргэжлээр магистр, 2013 онд Москва хотын Дизайн Технологийн Улсын Их Сургуулийг урлаг судлалын докторын (Ph.D) зэрэгтэй төгссөн. 2001-2014 онд ШУТИС-д багш, ахлах багш, тэргүүлэх профессор, салбарын эрхлэгчээр, 2014-2017 онд СУИС-ийн ДДУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Дүрслэх урлагийн онол түүхийн тэнхимийн эрхлэгч, 2017 оны 9-р сараас СУИС, ШУТИС-д гэрээт багш, 2018 оноос ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессороор ажиллаж байна. Урлаг судлаач Ц.Батсайхан нь Текстиль-арт чиглэлээр уран бүтээл туурвидаг бөгөөд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан.

Боловсрол:

  • 1988 онд Дархан хотын 10 жилийн 7-р дунд сургууль,
  • ОХУ-н Иваново хотын Нэхмэлийн улсын академийг 1997 онд “Нэхмэлийн дизайнер” мэргэжлээр магистр зэрэгтэй, (The Ivanovo State Textile Academy)
  • 2013 онд Москва хотын Дизайн технологийн улсын их сургуульд “Дизайн монгольских ковровых изделий (культурно-исторические традиции, эволюция, современная практика)” сэдвээр урлаг судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан, (Moscow State University Design and Technology)
  • 2019 онд “Дэд профессор” цол хүртсэн

Ажил:

  • 2001-2014 онуудад ШУТИС-д багш, ахлах багш, тэргүүлэх профессор, салбарын эрхлэгчээр ажилласан,
  • 2014-2017 онуудад СУИС-ийн ДДУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Дүрслэх урлагийн онол түүхийн тэнхмийн эрхлэгч,
  • 2017 оны 9-р сараас СУИС, ШУТИС-д гэрээт багш,
  • 2018 оноос ШУТИС-ийн ҮТС-ийн Дизайны салбарын дэд профессор

Эрдэм судалгааны ажил:

  • “Монгольские ковры” Москва, 2016 монографи,  “Нэхмэл эдлэлийн дизайн” УБ., 2008, “Өнгө судлал” УБ., 2017 сурах бичиг, “Монголчуудын эрхэм өнгө зохирол УБ., 2020 монографи
  • Эсгий ширмэлийн урлаг, эртний монгол эмээл болон Төв Азийн нүүдэлчдийн урлагийн тухай эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад, дотоодод 30 нийтлүүлж, мөн сэдвээр 10 гаруй илтгэлийг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн,
  • 2014 оноос Монголын дүрслэх урлаг дизайны язгуур хэв шинжийг тодорхойлох судалгаа  хийж буй,

Сургалт:

  •  “Нэхмэл эдлэлийн дизайн” (ШУТИС-д) бакалавр,
  • “Дүрслэх урлаг судлал” (СУИС-д) мэргэжлийн магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.
  • “Үйлдвэрлэлийн дизайн” хөтөлбөрийг үндэсний магадлан итгэмжлэлээр магадлан итгэмжлүүлсэн ажлын хэсгийн ахлагч

Уран бүтээл:

  • Текстиль-арт чиглэлээр уран бүтээл туурвидаг,
  • Бие даасан үзэсгэлэн 1
  • Олон улсын үзэсгэлэн 10 орчим
  • Дотоодын үзэсгэлэн 10 гаруй

Төсөл:

  • 2014-2017 онуудад БШУСЯ-ны захиалгат “Эсгий ширмэл урлагийн түүхэн үзмэрүүдийг урлан бүтээж, виртуаль музей байгуулах” инновацийн төслийн удирдагч,
  • 2017 оноос БСШУСЯ-ны захиалгат “Монголын дүрслэх урлаг, дизайны язгуур хэв шинжийг тодорхойлох судалгаа” суурь судалгааны төслийн удирдагч,
  • Олон улсын болон дотоодын 10 гаруй төсөл хөтөлбөрт оролцогч, төслийн шинжээч, хариуцлагатай гүйцэтгэгчээр ажиллаж байсан
  • 2018, 2019 онуудад ЮНЕСКО-ийн мэргэжлийн зөвлөх экспертээр сонгогдон Узбекистан улсад ажилласан

Шагнал:

  • Гоёл – 2004 наадмын “Уран сэтгэмж”-ийн шагнал
  • ШУТИС-ийн “Шилдэг залуу багш”-ийн гутгаар байрын шагнал
  • 2014 онд Боловсролын тэргүүний ажилтан
  • Югра-2018 Олон улсын гар урлалын фестивалийн шагнал
  • Маргилан-2018 Олон улсын гар урлалын наадмын шагнал
  • 2018 онд Соёлын тэргүүний ажилтан