"Улаан гэр" бүтээлч орон зайн боломжууд


МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зай нь 2018 оны 6 сараас МУЗ-ийн байранд байрлаж, 65м2 зай талбайд уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах, хурал уулзалт, сургалт, хүлээн авалт зохион байгуулах зэрэг бүтээлч арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулах, “Урлагтай яриа” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, уран бүтээлчийн бүтээлийг www.redger.org хаягаар худалдан борлуулах үйл ажиллагааг эхэлсэн.

Бүтээлч орон зайд 20-25 хүнтэй арга хэмжээ, сургалт, кино өдөрлөг, уулзалт, уншлага зохион байгуулах боломжтой. МУЗ-ийн зүгээс 40смх150см ширээ 6ш, эвхэгддэг сандал 30ш, прожектор, дэлгэц зэрэг хурлын тоног төхөөрөмжөөр хангаж үйлчилнэ.

Нэмэлт мэдээлэл авах бол redger@artscouncil.mn хаягаар холбоо барина уу.

Баярлалаа.