Продакшн орон зай


Улаан гэр бүтээлч орон зай нь нээгдсэн цагаасаа хойш залуу уран бүтээлчдийг бүх талаар дэмжин ажиллаж олон төрлийн үзэсгэлэн, хурал уулзалт, сургалт үдэшлэг зохион байгуулж ирсэн.

Энэ удаад МУЗ-ийн Олон нийтийн Урлагийн боловсролын хөтөлбөрийн “Бид чадна Бид авъяастай” төслийн хүрээнд богино хэмжээний кино багийнхны продакшн орон зай болж ажиллах гэж байна. “Бид чадна Бид авъяастай” төсөл нь 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд СУИС-ийн РТМУС-ын оюутнууд болон оюуны ялгаатай хөгжилтэй залуучуудад амьдрах ухаан бие даах чадварыг кино урлагаар дамжуулан олгох зорилготой.

Улаан гэр бүтээлч орон зай нь 2019 оны 9 сарын 9-с 10 сарын 11-ний хооронд залуу найруулагч П.Золжаргалын удирдсан кино багийнханы бүтээлч ажиллагаануудыг зохион байгуулна.

Залуу найруулагч П.Золжаргал нь No wonder филмс прокакшны гишүүн бөгөөд богино кино болон бүрэн хэмжээний кино бүтээл туурвидаг.

Уран бүтээлчид та бүхний үзэсгэлэнгийн төслийн саналыг @redger@artscouncil.mn  хаягаар хүлээн авсаар байгаа бөгөөд энэ жил болон ирэх жилийн эхний улиралын үзэсгэлэнгийн төлөвлөгөөг илгээнэ үү.