Онлайн дэлгүүр www.redger.org нээлтийн арга хэмжээ


Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд  чиглэн ажилладаг болно.

Сүүлийн 17 жилийн хугацаанд соёл урлагийн байгууллага уран бүтээлчид болон бусад салбарын мэргэжилтнүүдийг дэмжиж нийт 5183 уран бүтээлч ба соёлын өв тээгчид, 1163 урлагийн менежерийг төсөл хөтөлбөрт хамруулж, уран бүтээл ба мэргэжлийн сургалтаар дамжуулан тэдгээрийн ур чадавхийг дээшлүүлсэн байна. Мөн үндэсний болон олон улсын тэтгэлэгийг 373 залуу авьяаслаг уран бүтээлчдэд олгон, сургалт хөтөлбөрт 1207 багш, 7488 хүүхэд залуучуудыг хамруулж, нийтдээ 4,966,610 үзэгчдэд хүрч ажилласан байна.

2003 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн “Улаан гэр” галерей нь шинэ залуу уран бүтээлчдийн контемпорари урлагийн чанартай бүтээлийг дэглэн үзүүлэхээс гадна уран бүтээлийн худалдааг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ туршлага дээрээ үндэслэн, 2018 оны 9 сард “Улаан гэр” бүтээлч орон зайг нээн ажиллуулахаар болов.

Шинэлэг бүтээлч санаачлагыг дэвшүүлэгч “Улаан гэр” бүтээлч орон зай дүрслэх урлагийн салбараас гадна хөгжим, бүжиг, уран зохиол, кино урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжиж ажиллахаар боллоо. Нэмж дуулгахад, өсөн нэмэгдэж буй сошиал сүлжээ ашиглагчидадаа зориулан www.redger.org хаягтай онлайн худалдааны сайтыг 3 сарын 06-ны өдөр нээн ажиллуулах юм.

Худалдааны сайт нь урлагт дурлагсдын хэрэгцээг хангахуйц урлагийн бүтээл, гар урлалын зүйлсийн худалдааны хэсэгтэй бөгөөд ажлын байр, гэрийн интериорт зориулах эсвэл анд тэмдэглэлт өдрүүдийн дурсамжтай бэлгийн сонголт дүүрэн байна.

2019-2020 оны стратегийн зорилгын хүрээнд, “Улаан гэр” бүтээлч орон зай болон www.redger.org худалдааны сайт 5 шинэ залуу авъяасыг онцгойлон дэмжиж ажиллана. Сонгогдсон уран бүтээлч МУЗ-ийн гишүүн уран бүтээлч болж, жилийн турш бүтээлч орон зайд номын уншлага, сургалт, семинар, ярилцлага, өдөрлөг гээд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах эрхтэй болох юм.

Энэ жил ямар авъяасыг дэмжиж ажиллах талаар 2019 оны 3 сарын 06-ны өдөр MN17 Арт Галерейд танилцуулна. Өдөрлөгийн ивээн тэтгэгчээр Ард санхүүгийн нэгдэл болон Ardshop.mn, болон  MN17 Арт Галерей ажиллаж байна.

“Улаан гэр” бүтээлч орон зайд сууж ажилаа амжуулах, зохион байгуулагдаж байгаа сар тутмын үйл ажиллагаанд нь оролцох боломж хүн болгонд нээлттэй бөгөөд “Улаан гэр” бүтээлч орон зайн хоёр дахь гишүүнчлэлийг санал болгож байна.

Хэрэв та өдөрлөгт оролцохыг хүсвэл 2019 оны 03 сарын 06-ны өдрөөс өмнө гишүүнээр элсэж, бидний 2019 онд зохион байгуулах бүх арга хэмжээнд оролцоорой.

https://www.facebook.com/event...