МОНГОЛ +-40°C ҮЗЭСГЭЛЭН


Монгол нутаг эх газрын эрс тэс уур амьсгалтай. Зундаа +40 хүртэл хэт халдаг бол өвөлдөө -40 хүрч, эрс хүйтрэн тэвчээр шалгах нь ердийн үзэгдэл. Байгал цаг уурын ийм эрс тэс янз байдлаа дуурайх мэт Монголын улс төр эдийн засгийн амьдрал ч сүүлийн 10 жилд өгсөж уруудан хэлбэлзэж, ард иргэдийнхээ тэсвэр хатуужлыг сорьсоор иржээ.

Баримтат гэрэл зурагчин Базарсүхийн Рэнцэндорж нь арав гаруй жилийн турш Монголын нийгмийн олон талт байдлыг гэрэл зурагт баримтжуулан буулгаж, үүний үр дүнд бүтсэн “Монгол +-40°С” нэрт гэрэл зургийн номыг Монгол дахь Гёте-Институт санхүүжүүлэн олны хүртээл болгож байна. Үзэсгэлэнгийн нээлт болон Баримтат гэрэл зургийн оюуны өмчийн тухай хэлэлцүүлэг 04 сарын 06-ны 12 цагт “Улаан гэр” галерейд боллоо.

https://www.facebook.com/event...