Кемпински Хан Палас зочид буудалтай хамтын ажиллагаагаа эхлүүлээ.


2019 оны Гуравдугаар сард, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) болон Кемпински Хан Палас зочид буудал хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МУЗ нь бүтэн жилийн турш Кемпински Хан Палас зочид буудлын ресторанд уран зургийн, контемпорари урлагийн үзэсгэлэн зохион байгуулна. 2019 оны эхний үзэсгэлэнгээр уран бүтээлч Ц.Ягаанцэцэгийн “Гэгээ 5” үзэсгэлэнг 2019 оны 03 сарын 21-с 05 сарын 23-ны хооронд танилцуулна. Хүн төрөлхтөн материаллаг байдлыг чухалчилахаа больж, байгал эх дэлхийтэй ойр байхыг эрхэмлэх болсон тухай уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой.