Зун продакшн

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Эрдэнэбат, О.Одбаяр, Г.Отгонбат нар хамтран Монголын үндэсний хөгжмийг өөрсдийн өвөрмөц өнгө аяс, хэв маягтайгаар дэлхийд таниулах, залуу уран бүтээлчдийг дэмжин, тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 6-р сарын 1-ны өдөр “ЗУН” хөгжмийн продакшныг үүсгэн байгуулсан. Өдгөө тус продакшн “Хар Сур”, “T-Vist”, “Уул-Ус” хамтлагууд, залуу дуучин Нарандулам, Хийморь, Сарантуяа, Төрболд болон DJ Хөхжим, Sampler Дэлгэрдалай зэрэг нийт 14 залуу уран бүтээлчдийг хөгжүүлэн, шинэ бүтээл туурвиж байна. Тэдний урын сангаас дурьдвал:

  • Дуучин Б.Алтанжаргалын хамт “Цагаан сар” ардын дууг DJ Хөхжим болон Sampler Дэлгэрдалай нарын найруулгаар “Уул-Ус” хамтлаг тоглон үзэгчдийн хүртээл болгосон.
  • “Уул-Ус” хамтлаг “Найр” уран бүтээлийг KAZE FILM студиэр видео клип хийлгэсэн
  • “Маск” продакшн болон “Hulegu pictures” хамтран бүтээсэн “Соёлын довтолгоо” уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор продюсер Б.Эрдэнэбат ажиллаж, киноны үндсэн theme аялгууг T-Vist хамтлаг тоглож олны хүртээл болсон.

https://www.facebook.com/zunpr...