Ж.Анунаран Метаморфоз


Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах, хурал, уулзалт, сургалт, хүлээн авалт зохион байгуулах зэрэг бүтээлч үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдан МУЗ-ийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

  “Улаан Гэр” бүтээлч орон зайд уран бүтээлч Ж.Анунарангийн “Метаморфоз” буюу “Өөрчлөлт-Хувилахуй” үзэсгэлэн болон түүний сүүлийн гурван жилийн хугацаанд туурвисан бүтээлийн дээжисээс танилцуулагдаж байна.  Метаморфос үзэсгэлэн нь Анугийн зогсошгүй эрэл хайгуулч, бүтээлч зан араншинг илэрхийлэх бөгөөд түүний  “ЧӨЛӨӨЛӨЛТ” үзэсгэлэнгийн дараагийн үе шат, үргэлжлэл юм. Хүний бие дэхь сорви, шарх шивээс зэрэг нь амьдралын дурсамжийг хадгалан, тухайн хүний давтагдашгүй гоо сайхныг цогцлоодог гэдгийг тухайн бүтээлүүд харуулна.

Та бүхнийг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайгаар зочлон, уран бүтээлч Ж.Анунаран “Метаморфоз” үзэсгэлэнг 2 сарын 12-оос ажлын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үзэж сонирхохыг урьж байна.

https://www.facebook.com/events/1765272673574775/