"Дурсамжаар бүтээв - Тэргүүн бүлэг " үзэсгэлэн


"Улаан гэр" бүтээлч орон зай уран бүтээлч X.Сүрэнгийн "Дурсамжаар бүтээв - Тэргүүн бүлэг " уран бүтээлийн үзэсгэлэнг танилцуулж байна.
“Дурсамжаар бүтээв” нь уран бүтээлч Хашийн Сүрэнгийн 2020-2021 онд дэлгэх таван цуврал, консепт үзэсгэлэн бөгөөд өөрийн дурсамжийг амьдарсан, амьдран буй үеүдэд төрж буй өнцгөөр баяжуулан гаргаж буй ажил юм.

“Дурсамжаар бүтээв-Тэргүүн бүлэг” үзэсгэлэнгийн үндсэн хэсэг нь Х.Сүрэнгийн 2013-2016 онд Итали улсын Болонъя хотод сурч, амьдарч байхдаа хийсэн, нэмэлт хэсэг нь 2020 онд хийсэн ажлуудаас бүрдэнэ.

Залуу уран бүтээлч Х.Сүрэн нь 2016 онд Итали улсын Болонъя хотын урлагийн академийн зураасан зургийн ангийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2017 оноос 2019 онд Эвсэг кашмер XXК -д принт, хамтгамлын дизайнер, "Гэрэг Фэйшн" сэтгүүлд гэрэл зурагчин, иллюстратораар 2016 оноос хойш ажиллаж байгаа ба мөн хувийн уран бүтээлээ туурвиж байна.

Хаана: 2020 оны 11 дүгээр сарын 13-аас 2020 оны 11 дүгээр сарын 27 хүртэл “Монголын урлагийн зөвлөл”-ийн “Улаан гэр” бүтээлч орон зай