"Гэгээ 5" үзэсгэлэн


“Улаан гэр” галерей нь зураач Ц.Ягаанцэцэгийн бие даасан тав дахь үзэсгэлэн болох “Гэгээ 5” үзэсгэлэнг 2018 оны 02-р сарын 27-оос 3-р сарын 13-ныг хүртэл зохион байгууллаа.

Уг үзэсгэлэнд зотон дээр тосон будгаар хийгдсэн 14 бүтээл орсон бөгөөд хүн ба байгалийн шүтэн барилдах харилцаа хамаарлыг өнгөний ялгаралаар харуулахыг зорьсон. Хүн төрөлхтөн материаллаг үзлийг чухалчилахаа больж, байгалийг эрхэмлэх болсон тухай уг үзэсгэлэнгээс мэдрэх боломжтой юм.

https://www.facebook.com/event...