График дизайнер Ц.Эрхбаяр

Цэнгэл овогтой Эрхбаяр нь 2011 онд ШУТИС-ийг график дизайнер мэргэжлээр төгссөн. 2011 оноос “Hook Design” студи, “Onts Sign”, “Түмэн хишигтэн” компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад 2017 оноос өөрийн “Дубар” студийг үүсгэн байгуулж, гэрэл зураг, график дизайны үйлчилгээг хослуулан явуулж байна. Тэрээр “Улаанбаатар” жааз хөгжмийн наадам, “Playtime” олон улсын хөгжмийн наадам зэрэг томоохон арга хэмжээний албан ёсны зурагчин, дизайнераар ажиллаж ирсэн ба ШУТИС-д “Гэрэл зургийн үндсэн ойлголт” сэдвээр хагас цагаар хичээл заадаг. Энхбаяр нь 2019 онд “Гэрэг” сэтгүүлд ажиллаж байхдаа “Гэрэг” сэтгүүл “New York Times” сэтгүүлтэй хамтарсан “Women today” тусгай дугаарын албан ёсны дизайнераар ажиллаж байсан.