Б.Адъяа


-ГАЗАР ДЭЭР ХЭВТЭЖ БАЙГАА ЦААСЫГ АВДАГ, ХЯМГАДДАГ, ҮҮГЭЭР ЯАЖ ЮУ ХИЙХ ВЭ ГЭЖ БОДДОГ БОЛСОН-

-Цаасан шуумлын урлал танд юу, юу өгсөн бэ?

-Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд зохион явагдаж байгаа энэ цаасан урлалын дугуйлан маш их үр дүнтэй болж байна. Манай хүмүүс анх цаасан урлалын талаар ойлголтгүй, илүү дутуу цааснууд газар дээр хөглөрсөн, хаясан, шатаасан байдалтай байсан. Тодорхой хэмжээнд байгаль орчноо бохирдуулж, бохир орчин үүсгэдэг байсан. Харин энэ цаасан урлалын дугуйланд сууснаар газар дээр хэвтэж байгаа цаасыг авдаг, хямгаддаг, үүгээр яаж юу хийх вэ гэж боддог болсноороо маш их ач холбогдолтой юм. Мөн энэ сургалтанд нас, хүйс, мэргэжил харгалзахгүй сургаж, хүмүүст маш сайхан ур чадвар эзэмшүүлж, хөгжүүлж байгаад маш их баярлаж байна. Бидний араас сурах хүмүүс ч их байна, бид ч их сэтгэл хангалуун, бахархалтай байна.



Б.Адъяа, 63 настай