Бүжигчин Ж.Номгонмаа

Жаргалсайхан овогтой Номгонмаа нь орчин үеийн урлагийн “контемпорари” урсгалаар уран бүтээлээ туурвидаг тэрээр бий биелгээг орчин үеийн хөдөлгөөнтэй хослуулан етно төрөл бүхий бүжгийг үзэгчдэд хүргэдгээрээ онцлог залуу уран бүтээлч юм. Номгонмаа нь “That feel’’, ‘’First day‘’, “Тэндээс ирсэн захидал”, ”Heart beat” зэрэг орчин үеийн бүжиг, “Үзэмжит гуа”, “Урианхай бий”, “Жаахан шарга” зэрэг этно бүжиг дэглэсэн байна.

Тэрээр Соёл, Урлагийн Их Сургуулийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй, БНСУ-ын Үндэсний Урлагийн Их Сургуулийг орчин үеийн бүжиг дэглээчээр магистр зэрэгтэй төгссөн. 2015-2018 онд БНСУ-д сурч байхдаа эх орноо төлөөлөн бүжгийн урлагийн наадам, уралдаанд амжилттай оролцож байсан. Тухайлбал, 2017 онд Amazing Festival Korea, K’ARTS Platform Festival, 39th K’ARTS Dance Performance, 34th K’ARTS Creative and Experimental Dance, 2018 онд EURO-ASIAN  Festival, K’ARTS Dance project “Re Move”, 41th K’ARTS Dance Performance, 11th Seoul Word Together Day.

Мөн 2008-2012 онд спорт бүжгийн “Стар” хамтлагт, 2011 оноос хойш Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад бүжигчнээр ажиллаж байна.

Уран бүтээлч Номгонмаагийн амжилтаас дурьдвал,

  • 2008 онд СУИС сургуулийн шилдэг оюутан, МУАЖ Д.Нанжидийн нэрэмжит Бий Биелээчдийн тэмцээнд гоцлол төрөлд 2-р байр
  • 2009 онд МУУГЗ Д.Алтанцэцэгийн нэрэмжит шилдэг бүжигчин, дэглээчдийн тэмцээний Гранпри шагнал
  • 2010 онд ОХУ-д болсон Ази Номхон далайн орнуудын Олон Улсын Бүжигчдийн уралдаанд 1-р байр
  • 2013 онд ССАЖЯ Жуух бичиг болон Спортын мастер цолоор тус тус шагнагдсан байна.