“Бид хэн бэ?” уран бүтээлч Г.Наранцацрал (ZAZAA)-ийн үзэсгэлэн


Монголын Урлагийн Зөвлөлийн (МУЗ)-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах, хурал, уулзалт, сургалт, хүлээн авалт зохион байгуулах зэрэг бүтээлч үйл ажиллагааг явуулах зорилгоор байгуулагдан МУЗ-ийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус орон зай нь 2019 онд хамтарч ажиллах уран бүтээлчдийн шинэ санаа бүхий үзэсгэлэнгийн төслийг хүлээн авсаар байна.

Энэ удаад ХБНГУлсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг Zazaa буюу Г.Наранцацралын “Бид хэн бэ?” үзэсгэлэнг   2019 оны 4 сарын 26-аас 5 сарын 22-ны хооронд зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус үзэсгэлэнд бидний хийж буй үйлдэл гаргаж буй шийдвэр яваандаа юунд хүргэх вэ?, ирээдүйдээ бид юуг үлдээх вэ?, ямар нийгмийг бүтээж, бид хаашаа явах вэ? зэрэг асуултуудыг хөндсөн тосон будгаар болон холимог техник aluminum/хөнгөн цагаанаар бүтээсэн 15 уран бүтээл тавигдана.

Та бүхнийг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайгаар зочлон, уран бүтээлч Г.Наранцацралын “Бид хэн бэ?” үзэсгэлэнг 4 сарын 27-оос ажлын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд үзэж сонирхохыг урьж байна.

 Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн www.artscouncil.mn цахим хуудас, https://www.facebook.com/RedGerArtGallery/, redger@artscouncil.mn хаяг 319015, 89070887 утсаар холбогдон авна уу.