“Ариун булаг” тайлбарт үзэсгэлэн



МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зай нь гадаад дотоодын уран бүтээлчдийг дэмжин, уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэдэг бөгөөд 2018 оны сүүлийн үзэсгэлэнгээр гэрэл зурагчин, биохимийн инженер Антонио Кристернагийн “Ариун булаг” үзэсгэлэнг 2018 оны 12 сарын 10-аас 2019 оны 1 сарын 7-ны хооронд зохион байгуулсан болно.

Үзэсгэлэнд Мексикийн Юкатан нутаг дэвсгэрт байрладаг байгалийн үзэсгэлэнт тогтоцыг харуулсан 15 гэрэл зураг, Мексикийн уугуул маяачуудын зарим домог зүйн тайлбарууд дэлгэгдсэн бөгөөд байгалийн гоо үзэсгэлэнг өөрийн дурандаа өнгө гэрлийн гайхамшигт ялгарлаар харуулж өгдөг зурагчин гэдгээрээ онцлогтой.

Нэмэлт мэдээллийг дараах линкээр авна уу.

https://www.facebook.com/events/357679421487088/