Noise of Mongolia гэрэл зургийн үзэсгэлэн


МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай нь уран бүтээлчдийн бүтээн туурьвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчилах зорилгынхоо хүрээнд гэрэл зурагчин Д.Давааням  Б.Заяажаргал. Б.Ирээдүй. Н.Мөнхцэцэг. Д.Энхтэмүүжин нарын хамтарсан “Noise of Mongolia” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг 2022 оны 10 сарын 21-ээс 11 сарын 08-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулж байна.

Нойс (noise) нь гэрэл зургийг илүү өгүүлэмжтэй, амьтай болгодог техникийн нэгэн хэрэгсэл юм. Үүнтэй адил гэрэл зурагт амь оруулах, өгүүлэмж нэмэх зорилгоор Нойс арт медиагийн таван гэрэл зурагчдын "Noise of Mongolia" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна. Амьдрал амттай бас амтгүй, жаргана зовно, сайн муу, эсрэг тэсрэг нэгнээ хүчирхэгжүүлдэг шиг үзэсгэлэнгээр хувь уран бүтээлчийн бүтээлийг онцолж үзүүлэх, ямар нэг сэдэв, төрөлд баригдахгүйгээр гэрэл зургуудын сонголтоо хийсэн болно. Баримтат гэрэл зураг суурьтай залуусын сэтгэлгээнд орчин үеийн чиг хандлага нэмэгдсэнээр танд ямар нэг мэдрэмж өгөх болов уу. Гэрэл зурагт хэлбэр хэмжээ, дүрслэл, өнгө будаг, хачир зүүлт хэдий нэмэгдсэн ч мөн чанар нь алдагдаагүй цаашдаа ч алдагдахгүй. Өгүүлэмжтэй сайн гэрэл зураг руу бүгд л явсаар байх болно...

Улаан гэр бүтээлч орон зай Даваа- Баасан гарагт 10:00-18:00 цаг Бямба- Ням гарагт 11:00-17:00 хооронд ажиллана. Үзэсгэлэнгийн үеэр залу уран бүтээлчдийн бүтээлийг худалдан борлуулах тул Та бүхэн өөрт таалагдсан бүтээлээ бидэнтэй холбогдон аваарай. 

АМЬДРАЛ АМТТАЙ БАС АМТГҮЙ,  ЖАРГАНА, ЗОВНО, САЙН, МУУ...