"ШҮТЭЭН УРЛАЛ" ҮЗЭСГЭЛЭН


МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай нь Монголын угсаатны зүйн гэр музейг үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнийн хувийн цуглуулгаас “ШҮТЭЭН УРЛАЛ” ҮЗЭСГЭЛЭНГ 2022 оны 01 сарын 25-аас 02 сарын 12-ны өдрүүдэд толилуулж байна.

"Шүтээн урлал" үзэсгэлэн, О.Маш-Эрдэнийн хувийн цуглуулгаасО.Маш-Эрдэнэ нь 1949 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, Олон Улсын Музейн Зөвлөлийн гишүүн бөгөөд 1991 оноос эхлэн өөрийн хүүхэд насны зураг зурах сонирхол болон монгол өв соёлыг хадгалах, хамгаалах, уламжлуулах эрмэлзлээр уран зураг, монголчуудын өдөр тутмын аж амьдрал, шашин шүтлэгт холбогдох эд өлгийн зүйлс, бүтээлүүдийг цуглуулж эхэлсэн.

Тэрбээр өөрийн цуглуулгаар Монголын Угсаатны Зүйн Гэр музейг үүсгэн байгуулсан ба 10000 гаруй үзмэртэй. Тус цуглуулгад энгийн хийцтэй өдөр тутмын хэрэглээний аяга, саахуунаас эхлэн нэн ховор, тансаг чамин хийцтэй бурхан шашны шүтээн урлагийн эд зүйлс бий.

2020 онд Сэнгэраги арт галерейд 30 гаруй ховор морин хуур, ая дангийн судруудаар “Хөхөө Намжил” үзэсгэлэнг гаргасан.

2021 онд Цонжин болдог дахь Чингис Хааны морьт хөшөөт цогцолборт байрлах “Монголын эзэнт гүрний музей”-д өөрийн цуглуулгаас 540 гаруй бүтээлээр “Монгол шүтээн урлал”, “Монгол Цайны соёл” үзэсгэлэнг гаргасан нь өдгөө олон нийтийн хүртээл болсоор байна.

Ирж буй Бар жил, Цагаан сарыг угтан “Шүтээн Урлал” хэмээх үзэсгэлэнд монголчуудын уламжлалт шашин шүтлэгт холбогдох зээгт наамал, хатгамлуудыг толилуулж байна. Эдгээр нь шашны эд зүйлс төдийгүй бидний ур ухаан, гоо зүйн мэдрэмжийг илтгэх урлагийн бүтээлүүд билээ.