Уран бүтээлч Э.Билигтийн "Төрөлтөн" Контемпорари зураасан зургийн өрөг үзэсгэлэн


МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зай нь уран бүтээлч Э.Билигтийн “ТӨРӨЛТӨН” үзэсгэлэнг 2022 оны 08сарын 17-аас 08 сарын 31-ны өдрүүдэд толилуулж байна.

Уран бүтээлч Э.Билигт нь Бээжин хотын Урлагийн Төв Академид Архитектур дизайны мэргэжлээр Бакалаврын зэрэг хамгаалсан төдийгүй, дизайнер, The Little heaven in UB Хамтран үүсгэн байгуулагч, Тара брэндийн дизайнер, үүсгэн байгуулагч юм. Тэрээр 2020 онд АНУ-ын Портланд “The view from here”Олон улсын зураачдын хамтарсан цар тахалтай холбоотой төсөл үзэсгэлэн, 2022 онд Монголын урчуудын эвлэлийн “Grey Box” Монголын эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Тайландад болсон “International Mural Art Camp” мөн Итали улсад зохион байгуулагдсан “Art and Nature Irpinia” үзэсгэлэнд тус тус оролцсон билээ. 

Энэхүү "Төрөлтөн" хэмээх Контемпорари зураасан зургийн өрөг үзэсгэлэн нь түүний 4 дэхь  бие даасан үзэсгэлэн бөгөөд тэрээр анх 2019 онд Монголын урчуудын эвлэлиийн хороонд “A STORY OF US” бие даасан үзэсгэлэн, мөн Монголын Уран Зургийн Галерейд “Children of Eden” үзэсгэлэн, 2020 онд “CONNECTION”бэсрэг үзэсгэлэнгээ өөрийн үүсгэн байгуулсан “The Little Heaven in UB” кафедаа гаргасан байна. 

Уран бүтээлч Э.Билигт нь тус үзэсгэлэнгээрээ нийгмийн бодит асуудлуудыг хөндөхөөс илүүтэйгээр төрөл, үхэл, хорвоо, үнэн, абсолют болоод бүтээгдсэн бүхэнд орших амин чанар зэргийн тухай эргэцүүлэн төрсөн мэдрэмжүүдээ бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьсон. 

Бид бүхэн хүн төрлийг олон төрсөн хэдий ч гэгээрч сансрын хүрднээс гэтлээгүй байгаа тул хараахан жинхэнэ ХҮН болоогүй байгаа хэмээн спиритуал үүднээс тайлбарладаг. Тийм ч учраас бид өөр өөрсдийн үйлийн үр, асуудлууддаа орооцолдсоор энэхүү орчлонд бэдэрч яваа төрөлтнүүд...

Уран бүтээлч Э.Билигтийн "Төрөлтөн" Контемпорари зураасан зургийн өрөг үзэсгэлэнд Та бүхнийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.