Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэн нээгдлээ


Швейцар улсын Поскиавод авсан түүний яруу найраг мэт гэрэл зургуудаас бид малчид, жимс, эмийн ургамал тариаланчдыг харах болно. Эдгээр хүмүүс газар дэлхийтэйгээ нягт холбоотой байж, эм, хоол хүнс болох жимс жимсгэнэ, ургамалд талархаж амьдардаг. Б.Бямба нь Вале тосгонд очоод шинэ ертөнцийг нээх авч, биологийн олон төрөл зүйлийг эрхэмлэх хөдөө аж ахуйн суурь мэдлэг нь хаана ч ижил гэдгийг ойлгоно. Тэрээр газар дэлхийтэйгээ ойр байж нэгэн хэсэг нь болж ууссан хүмүүстэй биднийг танилцуулах ба эдгээр хүмүүсийг харах-амтлах-үнэрлэх-сонсох-хүрэх мэдрэхүйгээс гадна зүрх болон тархинд байх нууц нэгэн мэдрэхүйтэй гэдэгт итгэжээ. 

3 дахь удаагаа хэрэгжүүлж буй Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан (FDDM) Монголын Урлагийн 3өвлөлтэй (МУЗ) хамтран СМАрт урлангаар хангах хөтөлбөрийн хүрээндгэрэл зурагчин Б.Бямбын “Нууц мэдрэхүй” үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна.

Уг үзэсгэлэн нь 2022 оны 11 сарын 10-наас  11 сарын 25 хүртэл “Улаан гэр” бүтээл орон зайд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулагдах юм.